Sunday, January 18, 2009

Блогтой эхний өдөр... :-)


Өнөөдөр 2009 оны 1 сарын 18. Урьд урьдийн адил ажлаа тараад гэртээ иртэл нөхөр маань блог нээх тухай санал тавьдаг юм байна. Өөрийн гэсэн блогтой болчихвол юу бичих вэ, байнга шинэчилж чадах болов уу эсвэл дэмий цагийн гарз уу гээд л буржгар бодлууд маань толгой дотор баахан эргэлдлээ. Гэхдээ ямарч байсан нээгээд нэг юм бичиж үзэхээр шийдлээ. Үүнээс хойш сайн хичээж сонирхолтой буржгар бодлуудаар блогоо дүүргэхийг хичээнээ. Зочилсон зочин бүхэнд баярлалаа.